Энэ миний ертөнц




СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бичсэн 10:00, 2013-05-13

1950-аад онд Форд сан болон Карнейж корпорациуд бизнесийн сургуулийн хичээлийн хөтөлбөр, түүнийг заах арга барилыг шинжлэн судлах зорилго бүхий судалгааны ажлыг санхүүжүүлсэн байна. Энэхүү судалгааны үр дүнд Гордон-Хоувел нэртэй тайлан бичигджээ. Энэ тайланд их сургуулиудын албан ёсны бизнесийн чиглэлийн боловсрол олгох сургалтыг илүү өргөн хүрээтэй болгох, мөн нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, менежмент, эдийн засгийн курсын оюутнуудын мэдлэгийг нэгтгэн зангидах тийм хамгийн дээд төвшний курс байх хэрэгтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Ихэнх бизнесийн сургуулиуд энэ тайлангийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, дээд төвшний курсыг хөгжүүлэх болсон. Эхэндээ стратегийн удирдлага нь "Бизнесийн бодлого" гэж нэрлэгдэж байжээ. Үүнээс хойш стратегийн удирдлагын чиглэл эрчимтэй хөгжиж, тэдгээрийн талаар олон үзэл баримтлал, арга зам болон загварууд боловсрогдсон байна. Тэдгээрийг ерөнхийд нь зарим сурах бичигт стратегийн үр ашигтай төлөвлөлтийн загвар болон бусад загвар гэж нэрлэн хуваасан байхад нөгөө хэсэгт нь уламжлалт болон шинэ хандлага гэх зэргээр нэрлэн бичсэн байна. Стратегийн менежмент гэдэг нь стратегийг оновчтой томъёолох, түүнийг амжилттай хэрэгжүүлэх, үр ашигтай хянаж байгууллагыг урт хугацааны үр дүнд хүргэх явдал мөн.
Стратеги гэдэг нь байгууллагын эрхэм зорилго ба урт хугацааны зорилготой нийцсэн тийм үр дүнд хүрэх дээд удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой.(Peter Wright. Charles D.Pringle. Mark J.Kroll. Strategic Management. 1992.p.3)
Стратеги гэдэг нь байгууллагыг амжилттай гүйцэтгэлд хүргэхийн тулд удирдлагын боловсруулсан алхам ба арга замыг багтаадаг. Стратеги нь бизнес эрхлэхийн тулд боловсруулж байгаа удирдлагын тоглоомын төлөвлөгөө юм. Байгууллага нь бизнесээ яаж удирдах, зорилгод хэрхэн хүрэх вэ гэдгийг залж чиглүүлэхийн тулд менежерүүд стратегийг боловсруулдаг. (Arthur A.Thompson. A.J. Stickland. Strategic Management. 1993.p.2)
Стратеги гэдгийг компани урт хугацааны зорилгод хүрэхийн тулд боловсруулсан өрсөлдөөний орчинд харилцан үйлчлэх том хэмжээний, ирээдүйд чиглэсэн төлөвлөгөө гэж менежерүүд үздэг байна. Стратеги нь хэнтэй, юуны тулд, хэзээ, хаана, яаж өрсөлдөх тухай компанийн бэлэн байдлыг тусган харуулдаг. (John A.Pearce. Richard B.Robinson. Strategic Management. 2003.p.4)


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax