Mенежмент гэж юу вэ
Бичсэн 09:50, 2013-05-13
Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдйиг үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл юм. Мөн удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогцыг менежмент гэдэг. Энэ мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэнг менежер гэнэ.Менежер: Менежер бол байгууллагын бүх талын үйл ажиллагааг удирдан чиглүүлэгч хүн юм. Менежерийн ур чадвар, мэдлэг боловсрол, дадлага туршлагаас байгууллагын амжилт, удаан оршин тогтнох чадвар шалтгаална.
{ сэтгэгдэл бичих }